Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Тухайлбал өнгөрсөн сарын байдлаар зээлийн өсөлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.6 хувь хүрчээ. Чанаргүй зээл 5.2 хувьд хүрч өмнөх сараас буурсан үзүүлэлтэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төлбөрийн тэнцлийн алдагдал буурчээ. Төлбөрийн нийт тэнцэл 264 сая ам.долларын ашигтай гарч өнгөрсөн гурван сарын хугацаанд банкуудын иргэдэд олгох зээлийн шалгуурт өөрчлөлт оржээ.
Харин хэрэглээний зээл тогтворжиж бизнесийн зээл нэмэгдэж, ажлын байр нэмэгдэхээр байгаа аж. Өнгөрсөн сарын нийт зээлийн 86 хувь нь бизнесийн зээл байгаа аж.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин "Саарал жагсаалтад багтсанаар ханш аравдугаар сараас хойш чангарсан. Харин 2019 он гарснаас хойш 2.5 хувиар өссөн нь харьцангуй тогтвортой үзүүлэлт юм. Ойрын хугацаанд ч төгрөгийн ханш тогтвортой байна. Учир нь төлбөрийн тэнцэл ашигтай, таатай байна.
Манай түүхий эдийн экспорт, үнэ хэвийн байгаа. Ирэх онд "Таван толой” ХК-ийн IPO амжилттай болсноор ам.долларын орох урсгалд эерэгээр нөлөөлнө. Гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларт хүрлээ.
Своп хэлцлийн талаар хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд үндэслэлгүй мэдээлэл гарсан. БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп гэрээг сунгахаар ажиллаж байна." гэв.