Он гарснаас хойш хөрөнгийнхөө хэмжээг өсгөж чадсан Оросын долоон тэрбумтан бол Владимир Потанин /1.44 тэрбум ам.доллароор өсгөсөн/, Вагит Алекперов /600 сая ам.доллар/, Виктор Рашников /247 сая ам.доллар/, Леонид Федун /237 сая ам.долла/, Сулейман Керимов /145 сая ам.доллар/, Андрей Гуриев /38.9 сая ам.доллар/, Виктор Вексельберг /22.5 сая ам.доллар/ нар юм.
Харин нэгдүгээр сард азгүйчүүдийн жагсаалтад багтсан 16 хүнээс хамгийн их буюу 2.46 тэрбум ам.долларын алдагдлыг Леонид Михельсон хүлээжээ. Түүний дараагаар тэрбумтан Геннадий Тимченко /1.96 тэрбум ам.доллар алдсан/ Андрей Мельниченко /1.52 тэрбум ам.доллар/, Алексей Мордашов /976 сая ам.доллар/ нар орсон байна.
"Тэрбумтнуудын индекс”-ийн эхний байранд Америкийн "Amazon” компанийн тэргүүн Жефф Безос 124 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө бичигдэж байна. Он гарснаас хойш түүний хөрөнгө 9.28 тэрбум ам.доллароор өсжээ.