Увс аймгийн 19 сумын 20 цэгээс нийт 210 багш, ажилтан холбогдож, Боловсролын ерөнхий хуулийн төсөлд саналаа хэллээ.
Увс аймгийн багш нар цэцэрлэгийн туслах багшийн тоог нэмэгдүүлэх, дуу хөгжмийн болон биеийн тамирын багш нартай болох, сурагчдын дотуур байрны багшийн цалинг нэмэгдүүлэхийг хуулийн төсөлд тусгаж өгөхийг хүсэж байсан юм.
Хуулийн төслийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яам, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хамтран боловсролын салбарын багш ажилтан, эцэг, эх, олон нийтээс анх удаа санал авч байгааг багш нар сайшааж байлаа.