2020.6.17-ны өдөр 12 байршилд НЗД-ын 2020 оны А/187-р "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу НГЗБАлбаас ГЗБГЗЗГ-ын www.mle.mn цахим биржийн системээр цахим дуудлага худалдааг зохион байгууллаа.
Дахин дуудлага худалдаанд Сонгинохайрхан, 21-р хороо, Батсүмбэрийн зам дагуу, 347-р зөрлөгт Шатахуун түгээх станцын зориулалтаар 0.5 га газарт 1 оролцогч хүсэлт илгээж, ялагч тодорсон бөгөөд нийслэлийн төсөвт 125.4 сая төвлөрүүлэхээр боллоо.