Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг тусгайлсан, хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар хувааж, зайлшгүй шаардлагатай бол ганцаарчилсан байдлаар цахим хэлбэрээр, зохион байгуулалтын хувьд хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Уг шийдвэрийн дагуу өнөөдөр буюу 2020-04-22-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөлөөс Захиргаа, удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, Өмнөд бүс дэх газар /Өмнөговь аймагт байршдаг/-ын Дундговь аймаг дахь ахлах мэргэжилтэн, Зүүн бүс дэх газар /Дорнод аймагт байршдаг/-т мэргэжилтний гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтыг зохион байгууллаа.
Шалгалт тус газрын сургалтын танхимд хэсэгчилсэн болон ганцаарчилсан байдлаар тусгай горимын дагуу явагдсан юм.