Дорнод аймгийн Матад суманд өчигдөр газар хөдөлжээ.
Тодруулбал, сумын төвөөс зүүн зүгт 80 км газарт Буян-Өндөр багийн "Царилтын хошуу” гэдэг газар хоёрдугаар сарын 19-ний өдрийн 06:17 цагт 4.27 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар мөн өдрийн 07:05 цагт онцгой байдлын албанд ирүүлсэн байна.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.