Иргэдийн эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн билээ. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдэд шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлж буйгаараа онцлогтой.
Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо буюу Баянхошуу орчмын 5.2 га газарт 85 нэгж талбарын 310 гаруй иргэн нэгдэн, газраа чөлөөлөх хүсэлтээ НОСК-д илэрхийлж шинэ орон сууцтай болж байгаа юм. Газраа орон сууцаар солих хүсэлтээ өгсөн иргэдийн төлөөлөлд өнөөдөр орон сууцных нь түлхүүрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар нар гардуулж өглөө.
Т.САРАН, IKON.MN