Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд зөвлөмж мэдээлэл өгч, эргүүлээр ажиллах хуваарь гарган ажиллаж байна.
Энэ хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр батлагдсан хуваарийн дагуу нутаг дэвсгэрийг 9 бүс болгон хувааж, нийслэлийн агентлаг, газруудын болон дүүргийн албан хаагчид ажиллаж байна. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь бүсчилсэн хуваарийн дагуу хотын гудамж талбайд, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газрууд, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, иргэд, олон нийтэд амны хаалтыг зөв хэрэглэх талаар анхааруулга, зөвлөмж өгөх юм.
News.mn