Иргэдийн ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдлын талаарх мэдлэийг нэмэгдүүлж, зөв хандлагыг бий болгоход нөлөөлөх зорилготой "УС-БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНД" сэдвийн хүрээнд кампанит ажлын өдөрлөгийг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгийн газар, Ус сувгийн удирдах газрын Сургалт, судалгааны төв болон Гүүд Нейборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Жуковын талбайд зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт Баянзүрх дүүргийн иргэд хамрагдаж Эрүүл мэндийн төвийн Сайн дурын идэвхитэн нар хийн дасгал үзүүлбэр үзүүлсэн юм. Фото сурвалжлагатай танилцана уу.