Сар шинийн баярыг тэмдэглэхгүй гэх шийдвэр гарсантай холбогдуулан айл өрхүүд ч энэ жил тэгсхийгээд шинэлэв. Гэмт хэргийн тоо буурсан, элдэв хэрэг зөрчил өмнөх жилийнхээс буурсан гэх эерэг мэдээллийг смэргэжлийн байгууллагуудаас өгсөн.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр элдвэ хэрэг зөрчил мэр сэр гарсаар л байна. Өнгөрөгч сарын 29-нд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үед хадам ээжийнхээ хөлөн тус газар нь сүхээр цохиж гэмтээсэн хэрэг гарсан байна.
Хохирогч өдгөө Ховд аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гэмт этгээд " үйлдсэн хэргээ мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн байна.
Ажлаа тарсны дараа ганцаараа архи уусан, гэртээ ирэхэд эхнэр ээжтэйгээ тавгийн идээ буулгаж байсан гэж мэдүүлсэн түүнийг ганцаараа архи уусан эсэхийг тодруулахаар шалгаж байгаа аж.
Erennews.mn