Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутагтаа өндөр хэмжээнд зохион байгуулж буй аймгийн Онцгой комисст 1.000.000 төгрөгийн хандив өглөө.
Тус хамт олонд аймгийн Засаг дарга буюу Онцгой комиссын дарга Г.Батжаргал, Онцгой комиссын орлогч дарга, ОБГ-ын дарга хурандаа А.Алтанбагана, Хотын захирагч Ж.Мөнхсоёл нар нийт баянхонгорчуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд "Жамъян Пайтинг” ХХК 10 сая төгрөг, ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин 2 сая төгрөг, "ХАМОДХ” ТББ 500.000 төгрөг, Төрийн аудитын газар 200.000 төгрөг, Уран брэнд 300 ширхэг амны хаалтыг тус тус хандивлажээ. Дээрх хандивыг Онцгой комиссын шийдвэрийн дагуу нэн шаардлагатай ажил, арга хэмжээнд зарцуулж байгаа аж.
Montsame.mn