Польшид коронавирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Лукаш Шумовский мэдэгджээ. Өвчтөн Германаас ирсэн байна.
Өвчтөн өндөр халуунтай байгаагаас гадна ханиалгаж байгаа тухай тэрбээр мэдэгджээ. Өвчтөнтэй ойр хавьталтай байсан бүх хүнийг тусгаарласан байна.
Польш улс коронавирус илэрсэн тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ төлөвлөгөөг хэдийнээ танилцуулсан бөгөөд зохих газрууд төлөвлөгөөний дагуу ажиллана гэдгийг Лукаш Шумовский цохон тэмдэглэжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг