Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээс хойш Баянхонгор аймгийн хяналтын постоор 2322 тээврийн хэрэгсэл, 9128 орчим иргэн дамжин өнгөрсөн байна.
Мөн аймгийн төв рүү 687 тээврийн хэрэгсэл 2113 иргэн нэвтэрчээ.
Хот хоорондын замыг нээж, замын ачаалал ихэссэнтэй холбоотойгоор цаг хожих, зам товчлох зэргээр гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Гол мөрний мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-45 см нимгэрч, мөсний нягт багасан хэврэгшиж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг зөвлөв.
Эх сурвалж: Montsame.mn