Хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 10
гаруй үйлдлийг Монгол Улсын Гаалийн байгууллага 2017 онд илрүүлэн
ажилласан юм.
Өчигдөр /2018.01.18/ Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх гаалийн хилээр МУ-ын иргэн Г өөрийн өмчлөлийн 63-14ӨМА улсын дугаартай Фургон маркийн автомашиныг нуувч болгон ашиглаж "Мими” гэх сэргээш агуулсан, донтуулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.
Энэ хууль бус үйлдлийг ГЕГ-ын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчид албаны эрэлч нохой ашиглан илрүүлж, таслан зогсоолоо.
Дээрх хууль бус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлэв.
Улсын хилээр нэвтэрч буй иргэд аливаа хууль бус үйлдэлд холбогдохоос Гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.