Бээжин хотын "Дитань” халдварт өвчин судлалын эмнэлгийн эмч нар хүний төв мэдрэлийн систем коронавирусээр халдварласан анхны тохиолдлыг бүртгэжээ.
Коронавирусээр үүсгэгдсэн уушгины үрэвсэл, тархины эдийн үрэвслийн өвчин нь эдгэрсэн өвчтөн 2 дугаар сарын 25-нд эмнэлгээс гарчээ. "Дитань” эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Лю Зин өвчтөнийг хянасан бөгөөд түүнд ухаан балартах шинж тэмдэг ажиглагдсан байна. "Үүнээс үзвэл, энэ вирус нь төв мэдрэлийн системд халдварладаг байж болзошгүй юм" хэмээн "Дитань" эмнэлэг мэдэгджээ.
Коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа нь амьсгалын тогтолцооны үйл ажиллагаанд хүндрэл учруулах, миокардыг гэмтээх, цусны эргэлтийн тогтолцоонд доголдол үүсгэх, бөөр элэг болон бусад дотор эрхтнийг гэмтээх магадлалтайг өмнө нь эмч нар олж илрүүлсэн хэдий ч төв мэдрэлийн тогтолцоо коронавирусээр халдварласан тохиолдол бүртгэгдэж байгаагүй аж.
Montsame.mn