4-р сарын 11нд өрнөж эхлэсэн бяцхан хүү Г.Жаргалсайханг аврах хандивын аян сайхан сэтгэлт Монголчуудын тус дэмжлэгээр тун амжилттай явагдаж нийт эмчилгээний зардлын 80% бүрдсэн гэсэн сайхан мэдээ байна. Харин энэ сарын 27ны ням гаригт 13 цагаас Г. Жаргалсайхан хүүгийн хандивын аяны хаалт болон зохион байгуулагдаж буй "Очир таягны эрэлд" адал явдалт хүүхдийн жүжиг UB palace-ын концертын их танхимд ганцхан удаа тоглогдох гэж байна. Хайртай үрсээ баярлуулахын хамтаар бяцхан хүүд туслан амьдрал бэлэглэх сайхан сэтгэлт Монголчууд олон бий гэдэгт найдаж байна. Билетийг UB palace-ын кассаар болон 89893393,99695383 дугаарт холбогдон авах боломжтой юм. Сайн үйлс бүхэн дэлгэрч, Хүүхэд бүр аз жаргалтай инээмсэглэж байх болтугай.