"Пума" брэндийн үйлдвэрлэсэн нэгэн спорт гутал цахим орчинд оросуудын "толгойг гашилгах" болжээ. Тэдний зарим нь тус гутлыг Адольф Гитлер, харин нөгөө хэсэг нь алдарт зохиолч Н.Гогольтой төстэй харагдаж байна гэжээ.
Пүүзний албан ёсны нэрийг "Storm adrenaline" гэдэг нь бүр ч их эргэлзээ төрүүлж байгаа гэнэ. Учир нь хүмүүсийн төдийлөн мэддэггүй "Storm" гэх цэргүүд Гитлерт байдаг байсан гэнэ. Гутлыг Гитлерээс санаа авч бүтээсэн гэх таамаг эхэндээ эгдүү хүргэм байсан ч таамаг дэвшүүлж буй хүмүүс өөр нэг нотолгоо олжээ. Тухайлбал, "Пума" брэндийг үүсгэн байгуулагч Рудольф Дасслер Нази намын гишүүн төдийгүй үндсэрхэг социалист үзэлтэй нэгэн байжээ. Тэгж бодоод харвал гутлын өлмий хэсэг Гитлерийн үс шиг, хэл нь сахал шиг нь харагдах аж.
Мөн зарим нь уг гутлыг Оросын алдарт уран зохиолч Н.Гогольтой адилхан харагдаж байна хэмээн үзэж буй гэнэ. Харин Америкт зарим хүмүүс энэ гутлыг алдарт зохиолч, яруу найрагч Эдгар Аллан Потой ижилхэн хэмээн ярьж байгаа ажээ.
Эх сурвалж: rt.com