Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг, "Монгол Улсад ажилладаг 57 настай франц иргэнээс авсан эхний шинжилгээгээр "COVID-19” илэрлээ. Тухайн иргэн франц руу буцаад 14 хоноод ирсэн байна. Францад амьдардаг хотод нь "COVID-19”-ийн нэг тохиолдол бүртгэгдээд байсан юм билээ. Францаас ирсэн даруйд нь Монголын эрүүл мэндийн байгууллагаас 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгсөн ч гурван ресторанаар үйлчлүүлснээс гадна Дорноговь руу явж компанийнхаа ажилтнуудтай хурал хийсэн байна. Энэ сарын 2-нд тухайн иргэнтэй хамт Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн буюу нэгдүгээр хавьталд байсан 100 гаруй хүний нэр, хаяг, утасны дугаарыг нь авсан. Одоо шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлж байна. Мөн 2-3 дугаар хавьтал буюу хамт ирсэн хүмүүсийнх нь уулздаг, хамт ажилладаг 500 гаруй хүний нэр, хаяг, холбоо барих дугаарыг нэгтгээд байна” гэлээ.