Яг одоо Засгийн газар хуралдаж байна. Монгол Улсад халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор гаргасан шийдвэрийн талаар МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү зарим мэдээллийг өглөө. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангнахад анхаарч ажиллаж байна. Засгийн газраас хариуцлагыг улам чангатгах чиглэл өгчээ.
Мөн "Бадрах энержи” компанийн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг хоорондоо 30 км зайтай 2 кээмпийн үйл ажиллагааг хяналтдаа авсан байна. Халдвар илэрсэн иргэний ажиллаж байсан Зөөвч-Овоо кээмпийг бүрэн хамгаалалтад авчээ. Мөн тухайн иргэний буудаллаж байсан "Баянгол” зочид буудлыг хаасан байна.
Zuv.mn