Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр захирамж гаргаж Сайншанд сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг гуравдугаар сарын 10-наас эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглолоо.
Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргав. Сайншанд суманд архи худалдан борлуулдаг эрх бүхий 75 аж ахуйн нэгж, дэлгүүр, ресторан ажилладаг аж.
Сумын Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангахаар сумын Засаг даргын орлогч О.Ганбатаар ахлуулсан Ажлын хэсэг архи худалдан борлуулдаг дэлгүүр хоршоо, зоогийн газрын согтууруулах ундааны нэр төрлийг тоолж, газар дээр лацдаж байна. Мөн баг тус бүрт багийн Ажлын албаны хүмүүс энэ чиглэлээр ажиллаж буй. Захирамжийн дагуу ресторан, зоогийн газарт архи худалдахгүй.
Montsame.mn