Нийслэлийн онцгой комисс болон Улаанбаатар хотын Засаг даргын захирамжар зарим үйлчилгээний газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 16-ны 07 цаг хүртэлх хугацаанд түр хаах захирамжийг гаргалаа.
Хүнс, ахуйн бараа бүтээгдэхүүний худалдаа, смарт карт борлуулах цэг, халуун ус болон дугуй засварын үйлчилгээ зэргээс бусад бүх газруудын үйл ажиллагааг түр зогсоожээ. Эдгээр үйлчилгээний газруудад үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг НМХГ-ын улсын ахлах байцаагчид хүргүүлсэн байна.
Уг захирамжийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан иргэн болон аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд болон харьяа дүүргийн Мэргэжлийн Хяналтын Хэлтэст мэдээллэнэ үү.
ТӨР.МН
Т.Алтанзагас