Канадын Байгалийн баялгийн сайд Симус О'Риган коронавирусний халдвар тараахаас урьдчилан сэргийлэх үүднээс өөрийгөө гэртээ тусгаарлахаар болсон гэдгээ "Twitter” хуудсандаа мэдэгджээ.
"Би хэдэн өдрийн өмнө ханиад хүрч, эдгэрэхгүй байсан учраас урьдчилан сэргийлэх зорилгоор эмчид хандсан. Эмч нар надад "COVID-19" халдварын шинжилгээ өгөхийг санал болгосны дагуу шинжилгээнд хамрагдлаа. Эмч нар мөн шинжилгээний хариу гарах хүртэл гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөсөн. Миний бие маш сайн байгаа, гэхдээ би гэрээсээ ажлаа хийнэ" гэж тэрбээр мэдээлсэн байна.
Канадын Эрүүл мэндийн яамнаас лхагва гарагт мэдээлснээр, тус улсад коронавирусний халдварын 79 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ.
Montsame.mn