Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх төслийн Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ажил 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
Дэд төвүүдийн инженерийн дэд бүтэц болон барилга байгууламжийн ажил ирэх намар дуусна. Харин Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдийн цахилгааны холболт, хангамж хүндрэлтэй байгаагийн улмаас бүтээн байгуулалт удааширч байгааг төслийн зохицуулагч Д.Авирмэд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.
Энэ талаар зөвлөлийн гишүүд хэлэлцэн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай, гарч буй зүйлийг шийдвэрлэхээ хэлэв. Хотын Захирагч С.Амарсайхан, ямар нэгэн шалтгаанаар төслийн үйл ажиллагаа удаашрах, зогсох зүйл байж болохгүй. Шаардлагатай бүх үйл ажиллагааг авч, нөөц бололцоогоо ашиглаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Montsame.mn