Орхон аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал өргөн, хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр хэлэхдээ, "Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүнсний гол нэрийн барааны үнэ, хангалтыг судалж байна. Гол нэрийн бүтээгдэхүүн 250-2000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн худалдаа эрхлэгчид борлуулж буй бүтээгдэхүүнийхээ үнийг тавиагүй байсан зөрчил бүртгэгдсэн. Иймд барааныхаа үнийг нэмж зарсан гэж үзэж байгаа учир МХГ-аас холбогдох иргэн, байгууллагуудад арга хэмжээ авахаар боллоо. Мөн НӨАТ-ын баримт хэвлэж өгөхгүй байгаа, 8 нэрийн хүнсний дэлгүүрүүд үнэ нэмсэн тухай иргэдээс ирсэн гомдлыг үндэслэн Татварын хэлтэст шилжүүлж шийдвэрлүүлэхээр боллоо. Шалгалт цаашид үргэлжилнэ” гэсэн юм.
Мөн иргэд гомдол гаргахдаа үнэ нэмэгдсэн бүтээгдэхүүний нэр төрөл, савлагааны хэмжээ, дэлгүүр, лангууны байршил зэргийг тодорхой мэдээлэх хэрэгтэйг онцоллоо. Орхон аймагт хүнс болон эм эмнэлгийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа бөгөөд энэ сарын 15-наас нөөцийн мах худалдаанд гарах ажээ.

Montsame.mn