Дархан-Уул /МОНЦАМЭ/.Байгалийн давагдашгүй хүчин зүйл, учирч болзошгүй эрсдэл, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дархан сумын Онцгой комисс нөхцөл байдалтай танилцаж байна.Тус ажлын хүрээнд хамгийн их эрсдэлтэй газар болох 15 дугаар багийн үерийн далангийн хуримтлагдсан цас, мөсийг гаргаж хог цэвэрлэгээг эхлүүллээ. Үерийн ус зайлуулах суваг, шуудуу, далангийнэвдрэл харьцангуй гайгүй бөгөөд өмнөх жилүүдийн их усыг дахин айл өрх рүү оруулахгүй байх тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд15 дугаар багМангиртын 10 дугаар хэсгийн 2 км үерээс хамгаалах даландмэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг хийж шаардлагатай газруудын хуримтлагдсан цас мөсийгчөлөөлөх ажлыг Дархан Ус суваг ХК-тай хамтранхийж гүйцэтгэж байна.Үерийн хамгаалалтын даланг цэвэрлэснээр далангийн хүчин чадлыг нэмэгдүүлжус халихаас сэргийлжбайгаа аж.
Өнгөрсөн жилүүдэд 15 дугаар багийн айл өрхүүд шар усны үерт автаж үерийн далан задарч ачааллаа даахгүй нөхцөл үүсч байсан. Тиймээс дахин давтагдуулахгүй байх, аймаг орон нутаг, айл өрхүүдэд хохирол учруулахгүй байх дээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Montsame.mn