ОХУ-д коронавирусээр халдварласан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 21-ээр нэмэгдэж, 114-д хүрчээ. Шинээр халдварласан хүмүүсийн 10 нь өмнө нь халдвар авсан хүмүүстэй ойр хавьталтай байжээ. Энэ тухай ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова мэдэгдсэн байна.
"Одоогоор ОХУ-ын 26 бүс нутагт коронавирусний халдварын нийт 114 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 5 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 106 хүнд өвчний шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрчээ" гэж тэрбээр ярьжээ.
Коронавирусний халдвартай тэмцэх шуурхай албаны мэдэгдсэнээр, сүүлийн өдрүүдэд Москва хотод коронавирусний халдварын 4 тохиолдол бүртгэгдсэн бол Самара, Калининград, Тверь мужуудад 2, Москва, Красноярскийн хязгаар, Тамбов, Калуга, Нижегород, Пензенская, Свердловск, Архангельск, Ярослав мужууд болон Татарстан, Хакасаид тус бүр 1 тохиолдол бүртгэгдсэн байна.