Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёгийн арав дахь өдрийн барилдаан өчигдөр Осака хотын "Эдион арена Осака" ордонд болж өндөрлөлөө.
Үзэгчгүй, хаалттай ордонд болж буй барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал арван өдрийн дараах байдлаар нэг унаа, есөн даваатайгаар башёг тэргүүлж яваа бол түүний араас Какүрюү М.Ананд найман даваа, хоёр унаатай удаалж байна.
Хакүхо башёгийн арав дахь өдөр Оношо Фүмияатай учраа тааран барилдаж, харамсалтайгаар ялагдан энэ хаврын башёгийн анхны ялагдлаа хүлээв.
Харин М.Ананд башёгийн арав дахь өдөр Рюүдэн Гошитай тааран барилдаж, ялалт байгууллаа.
Нийтэлсэн: У.Баярсайхан