Невада мужийн амбан захирагч Стив Сайсолак коронавирусийн тархалттай тэмцэх ажлын хүрээнд Лас Вегас дахь бүх казиног хаах шийдвэр гаргасан тухай Associated Press мэдээлэв.
Гуравдугаар сарын 18-наас томоохон казино төдийгүй автомат тоглоомын машинууд ч хаагдаж байна. Түүнчлэн паб, цэнгээний газрууд үйл ажиллагаагаа зогсоож ресторанууд зөвхөн хүргэлтийн хоолоор үйлчлэх болж байна. Сайсолак худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хандан дээрх шаардлагыг нэн даруй хэрэгжүүлэхийг уриалав.
АНУ-д 6.5 мянган хүн коронавирусаар халдвар авсаны 114 өвчтөн нас баржээ.