Итали улсад шинэ төрлийн Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хэмжээ нэмэгдсээр байгаа билээ. Тус улсын халдварын цөм болох Ламбордин бүс нутгийн хэмжээнд нөхцөл байдал хүнд хэвээр байгаа бөгөөд эмнэлгийн ор, тэр дундаа эрчимт эмчилгээний ор хүрэлцээгүй байна. Жишээлбэл уг мужийн Бергамо хотод эрчимт эмчилгээний сул ор байхгүй талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.
Тодруулбал Итали улсад сүүлийн 24 цагийн дотор шинээр 3526 халдварын тохиолдол нэмэгдсэн бол энэ хугацаанд 345 хүн нас баржээ. Ингээд нийтдээ тус улсын нас барсан хүмүүсийн тоо 2500 давсан байна. Тус улсад вирусийн халдвар өмнөх өдрийнхөөс 12,6 хувиар нэмэгдсэн байгаа хэдий ч энэ нь бусад өдрүүдтэй харьцуулбал хамгийн бага төвшинд халдвар нэмэгдсэн гэж үзэж байна.