Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлөөс "COVID-19” цар тахлын үед улсынхаа эдийн засгийг хамгаалах нэн яаралтай арга хэмжээнүүдийг авах талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 05 тоот Санал хүргүүлэх албан тоот, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 06 тоот Санал хүргүүлэх албан тоот, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 07 тоот Шаардлага хүргүүлэх албан тоот хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд албан тоотын хариу ирүүлсэнгүй.
Цар тахлын үед улс орны эдийн засгийн хүндийг үүрч яваа хувийн хэвшлийнхэн, олон мянган өрх айлууд орлогогүйтулгамдсан хүндрэл бэрхшээлийн өмнө ирсэн учраас улс орны төр, засаг багц арга хэмжээнүүд авч дорвитой шийдэл гаргаж эхлээд байна. Тухайлбал,
Канадын Засгийн газар 82 тэрбум канад долларын тусгай төсөв баталж, хөлхорионд орсон хүмүүст 2 долоо хоног бүр бэлэн мөнгө олгох бөгөөд эмнэлгийн даатгалгүй иргэдэд нөхөн төлбөр төлөх талаар мэдэгдээд байна.
Францын Засгийн газар 2020 оны 03 сарын 17 өдрөөс эхлэн иргэдээс ахуйн хэрэглээ /ус, хий, цахилгаан, орон сууцны төлбөр, түрээс/-ний мөнгө авахгүй байхаар шийдвэрлэв. Мөн компаниудын 335 тэрбумын ам.долларын банкны зээлд Засгийн Газар баталгаа гаргаж Нийгмийн даатгалын шимтгэл, бусад татвараас чөлөөлөхөөр болсон байна.
Харин Монгол улсын хувьд хүн амын гуравны нэгийг хамарсан ядууралд нэрвэгдэж ажилгүйдлийн түвшин 10 хувьд хүрсэн төдийгүй цаашид цар тахалтай холбоотой энэ статистик үзүүлэлт улам нэмэгдэх нөхцөл байдал үүслээ. 1.1 сая ажиллах хүчин, жирийн иргэдийн орлого болон худалдаа үйлчилгээний салбарын жижиг дунд бизнесийг хамгаалахад Улсын Их Хурал, Засгийн газар яаралтайдараах чиглэлээр шийдэл гаргах шаардлагатай байна. Үүнд:
- 2020 оны төсвийг тодотгож, хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн "Эрсдэлийн сан” байгуулах,
- Иргэдэд төрөөс олгох тэтгэвэр тэтгэмжийг хадгалах,
- Компани, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн орлого, цалингийн хэмжээг бууруулахгүй байх арга хэмжээг авах,
- Өргөн хэрэглээний импортын барааны татварыг чөлөөлөх,
- Үндэсний дотоодын үйлдвэрлэгчдээ бага хүүтэй зээлээр дэмжих,
- Томоохон компаниудын бага хүүтэй өрийн бичгийг Монголбанк худалдаж авах боломжийг нээх,
- Экспортыг дэмжих зэрэг болно.
Иймд Засгийнгазар 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь тодорхойлж, шаардлагагүй хөрөнгө оруулалтын зардлыг царцааж, цар тахлын онцгой үед тохирсон шийдвэр гаргахыг УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлөөс шаардаж байна.