Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн 14 хоногийн хугацаандбүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дүгнэлтээс харахад ахуйн хүрээнд архидалт их байна. Мөн гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх нь пүрэв гарагт үйлдэгджээ.
Согтуугаар саатуулагдсан иргэд их төлөв ням гарагт орон гэртээ архидан согтуурч, мөн дээрх хугацаанд зөрчил гаргагсдын 70 гаруй хувь нь ахуйн хүрээнд архидан согтуурахдаа хэрэг зөрчил үйлддэгээс харвал онцгой нөхцөл байдлыг төдийлөн ухамсарлахгүй байгаагийн илрэл гэхэд болно.
Эрүүлжүүлэгдсэн иргэдийн 90 гаруй хувь ньтодорхой эрхэлсэн ажилгүй, ахуйн архидалт 30-40 насныхан дунд их байгааг Цагдаагийн газрын тайланд дурджээ.
Дээрх хугацаанд Дорнод аймгийн Цагдаагийн газарт иргэдээс 225 дуудлага мэдээлэл ирүүлснээс гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 13 буюу 23.6 хувь, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 35 буюу 20.5 хувийг лхагва гарагт хүлээн авсан нь бусад өдрөөс өндөр үзүүлэлттэй байгаа юм.