Бээжин /МОНЦАМЭ/.Өчигдөр Ухань хотод шинээр коронавирусний халдвар авсан нэг тохиолдол бүртгэгдсэн талаар хотын Эрүүл мэндийн хорооноос мэдээлэв.
Шинээр халдвар авсан хүн нь Хубэй мужийн Ардын эмнэлгийн эмч бөгөөд түүний хувьд ойрын үед эмнэлэг дээрээ байрлан ажиллаж байсан учраас халдвар тархаагаагүйг онцолжээ.
Сүүлийн зургаан хоногт Ухань хотод бүртгэгдсэн, шинээр халдвар авсан анхны тохиолдол болсон байна.
Түүнчлэн сүүлийн дөрвөн хоногийн хугацаанд Хятадын эх газарт шинээр коронавирусний халдвар авсан дотоодын гаралтай тохиолдол бүртгэгдээгүй байсан ч өчигдөр буюу 23-ны өдөр дөрвөн тохиолдол илэрсэн байна.
Даваа гарагт Хятадын эх газарт шинээр халдвар авсан 78 тохиолдол бүртгэгдсэний 74 нь гадны улс орноос ирсэн иргэд аж. Мөн өдрийн байдлаар нас барсан долоон тохиолдол нэмэгдсэнээр энэ тоо 3277-д хүрчээ.
Montsame.mn