Дэлхийн шилдэг 100 их сургуульд бакалаврын зэргээр суралцахад Боловсролын зээлийн сан дэмжлэг үзүүлнэ.
Тодруулбал, Сургалтын төрийн сан Боловсролын зээлийн сан болж өөрчлөгдсөнөөс хойш оюутнуудад олгох зээл банкаар дамжихгүй, шууд сангаас олгодог болсон. Оюутныг төлбөрийн дарамтгүй сургах Засгийн газрын бодлого хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд зээлийн хүү тооцохгүй. Барьцаа хөрөнгө шаардахгүй. Хамтран зээлдэгчгүй. Даатгагдсан зээл авна. Энэ хүрээнд буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл, гадаадын магистр, доктор, дэлхийн шилдэг 100 сургууль, Засгийн газар хоорондын тэтгэлгүүдийг олгож байгаа.
Монголбанкны зээлийн мэдээллийн санд зээл авсан бүх оюутан хамрагдсанаар хариуцлага нь хэрэгжих юм. Оюутан авсан зээлээ төгсөөд зургаан жилийн дотор хэсэгчлэн төлдөг гээд олон давуу талтай.
Энэ удаад бид Боловсролын зээлийн сангаас дэмжлэх авч болох дэлхийн шилдэг 100 их сургуультай танилцуулж байна.