АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ эскадрын мина тээвэрлэгч "McCampbell” хөлөг онгоц лхагва гарагт Тайванийн хоолойгоор гарсан тухай "Reuters” агентлаг мэдээлжээ.
"Хөлөг онгоц Тайванийн хоолойгоор гарсан нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй болгох АНУ-ын амлалт хэвээр гэдгийг харуулах зорилготой” гэж АНУ-ын Долдугаар флотын төлөөлөгч мэдэгдсэн байна. Харин Тайванийн батлан хамгаалах байгууллагаас мэдээлснээр, Америкийн цэргийн онгоц "ердийн даалгавраа” гүйцэтгэн хойд чиглэлээр уг хоолойгоор гарчээ. АНУ-ын ТЦХ-ий хөлөг онгоц хамгийн сүүлд нэгдүгээр сарын дундуур Тайванийн хоолойгоор гарсан байна.
Тайвань бол улсынх нь салшгүй нэг хэсэг гэж Хятадын эрх баригчид үздэг бөгөөд бүс нутаг дахь Америкийн цэргийн аливаа оролцоог маш болгоомжлон хүлээж авдаг билээ. Цэргийн хөлөг онгоц нь Тайванийн хоолойгоор гарсантай холбоотойгоор БНХАУ Гадаад хэргийн яам "нэг Хятад” зарчмыг хүндэтгэхийг АНУ-д уриалжээ.