МОСКВА./АиФ/. Ирландын холимог тулааны тамирчин Конор Макгрегорыг Оросын тамирчин Хабиб Нурмагомедтой хийсэн тулааны дараа олныг хамарсан зодоон цохионд оролцсоных нь төлөө шийтгэж магадгүй байгаа тухай Невада мужийн Атлетикийн холбооны дарга Энтони Марнелл мэдэгджээ. Тус холбоо энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.
"Нурмагомедовын багийн гишүүнийг цохисных нь төлөө Макгрегорыг шийтгэж магадгүй. Түүний үйлдэл дүрс бичлэгт буусан” гэж тэрбээр тайлбарласан байна.
Нурмагомедовын хувьд түүнд торгууль ногдуулж, аваргын бүсийг нь хурааж магадгүй байна. Түүнчлэн түүний дасгалжуулагч Эседулл Эмиргаевыг Макгрегорыг 3 удаа цохисных нь төлөө торгож магадгүй аж.
Хабиб Нурмагомедов АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотод энэ сарын 6-нд болсон Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах 229 дэх удаагийн тэмцээнд /UFC/ Мокгрегорыг дөрөвдүгээр үед боох мэхээр ялж хөнгөн жинд аварга цолоо хамгаалсан юм. Тэмцээн дууссаны дараахан Оросын тулаанч Макгрегорын багийн гишүүдтэй зодоон үүсгэж, улмаар олныг хамарсан зодоон цохион болж даамжирсан байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг