АНУ-ын Хууль зүйн яам өчигдөр Венесуэлийн удирдагч Николас Мадуро болон түүний хамтран зүтгэгчдийг хар тамхины терроризмын хэрэгт буруутгаж байгаагаа зарлав. Мадурог хөрш Колумбын босогчидтой хамсан "АНУ-ыг хар тамхиар угжих" ажиллагааг зохион байгуулж ирсэн гэжээ.
"Тэдний гаргасан маршрутаар Венесуэлаас 200-250 тонн кокаин хилээр нэвтэрсэн. 250 тонн гэдэг 30 сая үхлийн тунтай тэнцэж байна" хэмээн Хууль зүйн яамны мэдэгдэлд дурджээ.
Ман АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нь Мадуро болон түүний дөрвөн хамтрагчийг баривчлах эсвэл яллахад хүргэсэн мэдээлэлд зориулж Төрийн департмент 55 сая хүртэл долларын мөнгөн урамшуулал олгоно гэж мэдэгдэв. Зөвхөн Мадурог баривчилж чадсан тохиолдолд 15 сая долларын урамшуулал санал болгож байна.
Мадуротой хамт буруутгагдаж буй хүмүүсийн дотор Батлан хамгаалахын сайд Падрино Лопез, социалист намын гишүүн Диосдадо Кабелло, дээд шүүхийн шүүгч Майкел Хосе Морено Перез зэрэг өндөр албан тушаалтнууд багтжээ.