Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ийн халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 202 улсад халдвар бүртгэгдсэн байна. ОХУ-ын Эрхүүд халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. АНУ, Испани, Италид онцгой тархалттай байна. АНУ-ын Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын 30-н хүртэл зай барих арга хэмжээг үргэлжлүүлэх болсноо зарласан.
ДЭМБ-аас 5 зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
1.Эрүүл зөв хооллох
2.Архиын хэрэглээг татгалзах, чихэрлэг ундаанаас татгалзах
3.Тамхинаас татгалзах
4.Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх том хүн 1 цаг хүүхэд 30 минутаас доошгүй дасгал хөдөлгөөн хийх
5.Сэтгэл зүйгээ тайван байлгах
ЭМЯ, ЭМ-ийн сайдаас уриалга гаргасан. Үүнд сэтгэл зүйгээ тайван байлгах үүднээс хэвлэл мэдээллээр хүн амд зориулсан танин мэдэхүйн нэвтрүүлэг, хөгжөөнт нэвтрүүлэг, иог зэрэгт өөрийнхөө хөтөлбөрийн 40-өөс доошгүй минутыг зарцуулахыг санал болгосон” гэв.