Өвөрхангай, Төв, Завхан, Дундговь аймгийн малчид Сэлэнгэ аймагт отор нүүдэл хийж байна.
Говийн болон баруун аймгуудад зуншлага тааруу, газрын гарц муутай байсан зэрэг шалтгаанаас үүдэн дээрх аймгийн малчид тус аймгийн Орхонтуул, Сайхан сумын нутгийн урд хэсгээр оторлон орж иржээ. Тодруулбал Орхонтуул суманд Өвөрхангай аймгаас 15 өрхийн 11000 толгой мал, Сайхан суманд Өвөрхангай, Завхан аймгаас хоёр өрхийн 570 толгой мал, Орхон суманд хоёр өрхийн 2000 толгой мал отроор өвөлжиж, хаваржиж байна.