Хашааныхаа өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Ийм зөрчил гаргасан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.14.1-дэх заалтын дагуу тус бүр 100000 төгрөгөөр торгох арга хэмжээг авчээ.