Иргэд, аж ахуйн нэгжүүд коронавируст халдварын тархалттай тэмцэх тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдлын албаныхандаа хандив өргөсөөр байна. Тухайлбал, өнөөдөр ТиОуЭм ХХК, Веранда, Терраза рестораны хамт олноос 15 сая төгрөгийн үнэ бүхий амны хаалт, хамгаалалтын өмсгөл, респиратор зэрэг нэн шаардлагатай зүйлсийг хандивлаж буйгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт хүлээлгэн өглөө. Хамгаалалтын өмсгөлийг Франц, Итали, ХБНГУ, Япон болон БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамд болон иргэдээ татан авах ажиллагаанд томилогдон ажиллаж байгаа холбогдох албаны мэргэжилтнүүдэд олгох юм.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар шаардлагатай зүйлсийг хандивлаж, нийгмийн хариуцлагаа биелүүлж буй хамт олонд тангараг өргөсөн эмч, дипломат ажилтнуудынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийллээ.