• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Б.Гэндэнсүрэн: Хаягдлыг хөрөнгө болгосныхоо хариуд эсэргүүн болж байлаа

2018/10/10
 
"Вагоны аж ахуйн албанаас Төмөр замын техникумын анхны төгсөгч, ахмад төмөр замчин Б.Гэндэнсүрэнд хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зүйл гардуулж, Төмөр замын Ахмадын холбооноос "Тэргүүний ахмад” тэмдгээр энгэрийг нь мялаасан юм. Энэ үеэр нь ахмад төмөр замчинтай ярилцлаа.
 
-Та Вагоны ангийн анхны төгсөгчдийн нэг. Төмөр зам гэх тээврийн шинэ салбар дөнгөж сууриа тавиад байсан цаг шүү дээ?
 
-Би офицерийн сургуульд сурч байсан юм. Дайны үе тул хүүхдүүдийг дөрөвдүгээр анги төгсгөөд арай сурлагадаа сайныг нь цэргийн сургуульд сургадаг байлаа. Аравдугаар анги төгсгөөд академид сургаж, цэргийн дарга болгодог. Дөрвөн жил гаруй сураад наймдугаар анги төгстөл энх тайван цаг ч ирж, сургуулийг татан буулгаж, зарим хүүхдэд Төмөр замын техникумын хуваарь өгч явуулсан юм. Ингээд би 1954 онд техникумын II дамжаанаас нь сурсан. Анх паровозын ангид машинч болохоор орж жил гаруй хугацаанд сурч байтал "Паровоз солигдож байгаа. Шинэ зүтгүүр ашиглана, одоохондоо ирээгүй байна" гээд вагоны анги болгосон. Багшаас "Вагоны анги гэдэг нь юу вэ" гэтэл "Чиргүүлийн анги" гэв /инээв.сур/. Ингээд вагоны ангид сурч, төгссөн дөө.
 
-Тухайн үед дандаа орос багш нар байв уу?
 
-Тийм, Орос багш лекц уншихад нь ер ойлгохгүй. Орчуулагч ч байгаагүй. Манай анги 27 хүүхэдтэйн 11 нь орос. Манайхнаас зарим нь орос хэлтэй, онц сурна. Би бол юугаа ч ойлгохгүй гурван жил сурсан даа /инээв.сур/. Төгсөх дөхөөд иртэл ангийн багш "Чи яаж төгсөнө дөө" гэж байна. Тэгэхээр нь "Ереөсөө л биеэ дайчлахгүй бол болохгүй нь" гэж бодоод цөөн хэдэн Орос үг цээжилж, хичээлээ толь ашиглаад хийх аядана. Хүүхдүүд тараад явахад би л ангидаа үлддэг. Гэтэл улсын шалгалт болох гээд дипломын ажил эхэлж, хагас вагоны тооцоо хийх юм болсон шүү. Ангидаа нөгөөхөө зурах аядаад орой сууж байтал ангийн багш орж ирээд "Чи юу хийж байгаа юм" гэв. "Ёстой балраад байна багшаа. Би улаан нойл амьтан. Хагас вагоны тооцоо нь энэ. Одоо хар зургаа зурж сууна, та хар даа" гээд Оросоор хэлчихлээ. Тулсан, сандарсан үед орос үг ороод ирдэг юм байна. Тэгсэн багш "Тооцоогоо зөв хийжээ. Наад хар зургаа зураад хэрэггүй. Чи чадах юм байна. Багш нь бэлэн зураг өгнө" гэлээ. Маргааш орой нь бас л үлдээд дипломын ажлаа нухаж суутал багш "Би бэлэн зураг өгнө. Улаанбаатар ТҮГ-ын дарга Чёрновыг таних уу" гэж байна. Би тэнд дадлага хийсэн болохоор танихаа хэлтэл "Тэр дарга дипломгүй. Одоо та нартай хамт төгсөнө. Харин чи дипломын ажлыг нь хийж өг" гэхээр нь гайхаад "Би яаж чадах вэ, онц сурлагатнуудаар хийлгэвэл дээр биш үү" гэтэл "Чи л хий, онцоос илүү онц нь чи байж" гээд юу хийхийг маань зааж өглөө. Тэгээд нухсаар байгаад дипломын ажлыг нь хийж өгсөн дөө. Үүнийхээ үр дүнд сургуулиа ч амжилттай төгссөн.
 
-Ажлын анхны гараагаа хаанаас эхлэв?
 
-1957 оны өвөл төгсөөд Сүхбаатар ТҮГ-т дагалдан слесарь болсон. Паровоз явж байсан болохоор дарга, цэрэг нь ялгагдахгүй утаа, тостой хар юмнууд л байдаг сан. Тэгээд слесарь, вагон үзэгч, ахлах үзэгч болж төдөлгүй ТҮГ-ын анхны Монгол дарга болсон. Гэтэл 1960 онд Зүүнхараагийн ачааны вагон засварын депогийн орос ахлах инженер буцах болж, оронд нь намайг томилох тухай Замын даргын тушаал гарсны дагуу гэр бүлээрээ шилжиж ирсэн. Тэндээ хэдэн жил ажиллаад дахиад шилжсэн дээ.
 
-Өөр тийшээ тушаал дэвшээд явсан юмуу?
 
-Зүүнхараад нэг сонин юм болсон л доо. Миний найз Ц.Цийлаа депогийн дарга байлаа. Манайх 100 гаруй ажилтантай, тасалбараар хооллодог. Тухайн үед дөрвөн голтой вагон орж ирээд хоёр голтой вагон ашиглалтаас гарч байсан учир 1959 онд даргадаа "Энэ вагоныг зүгээр хог болгож байснаас төмрийг нь металлд өгч мөнгө болгоод ачааг нь тоноглоод Атарын сангийн аж ахуйд заръя. Данс улайчихсан юм чинь ингэж мөнгө олъё" гэтэл "Маш зөв санаа байна" гэж зөвшөөрсөн. Ингээд төмрийг нь тушааж, кузовыг нь тоноглож Атарын сангийн аж ахуйнханд худалдав. 1960 он гэхэд депо маань дансандаа нэлээд мөнгөтэй боллоо. Тиймээс даргатайгаа "Одоо ажилчдаа бодож энэ мөнгийг мал аж ахуй болгоё" гэж ярилцаад тугалтай 10 үнээ, 10 гахай, 20 төлөг авлаа. 1962 он гэхэд мал маань ч өсч, ажилчдаа үнэгүй хооллодог болоодохлоо. Гэтэл 1963 онд санагдана, Сэлэнгэ аймгийн прокурор ирээд даргын өрөөнд дуудууллаа. Яваад ортол "Та хоёр улсын мөнгө шамшигдуулж, завшсан" л гэж байна. "Энэ их мал хөрөнгийг ямар мөнгөөр авав?" гэж байцаагаад, бид хоёр ч бүр эсэргүүн болов оо. Тэр үед нь хонь өсч 100 гарсан, үхэр 40-50 орчим, гахай 70 гаруй болсон байлаа. Бүгдийг нь тайлбарлаад ч нэмэр болсонгүй, даргыг маань аймгийн мөрдөн байцаах газарт хориод, намайг албан тушаал буурууллаа. Би ч яах вэ, энгийн инженер болсон тул даргадаа л санаа зовоод байдаг. Сураг нь "Улсын хөрөнгө идсэн хэргээр шоронд орох нь тодорхой" гэж дуулдана. Арга олддоггүй юм билээ. Бүр бүхэл бүтэн зургаан сар мөрдөгдсөний эцэст зургаан сарын тэнсэнтэй сулласан. Ингэж л хаягдлыг хөрөнгө болгосныхоо хариуд эсэргүүн болж байлаа.
 
-Тэгээд дарга  тань ажилдаа буцаж орсон уу?
 
-Би даргадаа "За найз нь ерөөсөө л Шарынгол явж ажиллалаа. Чи энэ нутгийн хүн, деподоо хөнгөн шиг ажил хийхийг бод" гээд Шарын голын төмөр замд очиж ажиллаад, депогийн дарга болсон. Анхны ерөнхийлөгч П.Очирбат тэр үед уурхайн ерөнхий инженер байлаа. Бид нэг хонхорт таван жил нэгнээ үгээр идэж, хамтран ажиллаж дотно нөхөрлөсөн дөө.
 
-Та төмөр замд нийт хэдэн жил ажилласан юм бэ?
 
- 34 жил ажиллаад 1991 онд тэтгэвэртээ гарсан. Сүүлийн 14 жилд нь Сүхбаатарын ТҮГ-т агентаар ажилласан. Энэ хугацаанд хийгээгүй ажил гэж бараг үгүй. Оросууд буцахаар орон тоо нь үлддэг. Зүүнхараад байхдаа гэхэд л вагоны инженерээс гадна тоноглолын инженер, хөдөлмөр хамгааллын инженерийн ажлыг давхар хийсэн. "Би яаж чадах вэ" гэхээр боловсон хүчин "Чамаас өөр чадах хүн байхгүй" гэж шахна. Орон тооных нь хүн ирэхгүй байхад зөвшөөрөхөөс өөр яах билээ. Иймэрхүү л түүхтэй ажиллаж амьдарч ирлээ дээ хүү минь.
 
М.Наранболд
Эх сурвалж: "Ганзам" сонин
FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Ж.Баасандамба: Пауэрлифтинг нь монгол хүнд тохирсон спорт

2018/10/09

Дуучин Б.Батболд: Тогтохоо болилоо дууг тогтохоо больтол дуулсан

2018/04/23

ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

2018/03/15

Татвар нэмсэн нь хүмүүсийг бухимдуулж байна

2018/01/26

Газрын тосны үйлдвэр байгуулахгүй байгаагийн цаана ямар АШИГ СОНИРХОЛ байна вэ?

2018/01/25
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola