Арабын Нэгдсэн Эмират улсаас Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн нэр дээр барилдуулах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд энэ оны эхэнд ирүүлсэн.
Тус улсаас эрэгтэйчүүдийн -66кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эрэгтэйчүүдийн -81кг Н.Дагвасүрэн, 100кг-д өрсөлддөг Б.Тэмүүлэн нарыг өөрийн нэр дээр барилдуулах хүсэлт гаргасан юм. Гэвч тэдний хийсэн гэрээ хэлэлцээр цуцлагдаж, эх орныхоо нэрийн өмнөөс барилдахаар болсон байна.
Ямар учраас гэрээ цуцлагдсан нь тодорхойгүй байгаа бөгөөд тэд Абу Даби гранд сламд Монгол Улсын өмнөөс зодоглох тамирчдын бүрэлдэхүүнд багтжээ.