Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхи шуургатай байх тул ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна.
2020 оны 04 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Төвийн аймгуудын нутгаар үүлшиж, зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 5-10 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 10-12 градус дулаан байна.