"Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн нэгдүгээр улирлын төлөвлөгөөний биелэлтийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.
"Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн нэгдсэн төлөвлөгөөний нэгдүгээр улирлын биелэлтийг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг баримтлан гаргажээ.
Хотын засаглалыг сайжруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дөрвөн хэлтэс, нутгийн захиргааны 76 байгууллага биелэлт ирүүлж, нийт 18 арга хэмжээ хэрэгжүүлснээс 45 хувийн биелэлттэй байна. Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр нутгийн захиргааны 17 байгууллага биелэлт ирүүлж, нийт есөн арга хэмжээ хэрэгжүүлснээс 46 хувийн биелэлттэй байгаа бол хот, нийтийн аж ахуйн чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны 21 байгууллага биелэлт ирүүлж, нийт 13 арга хэмжээ хэрэгжүүлснээс 56 хувийн биелэлттэй байгаа аж. Нийслэлийн хэмжээнд "Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн нэгдсэн төлөвлөгөөний нэгдүгээр улирлын биелэлт 11 салбар чиглэлээр нийт 87 арга хэмжээг хэрэгжүүлж, 49 хувийн биелэлттэй байна.