"Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2.3 сая ам.долларын санхүүжилттэй төслийг 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 2020 оны 9 дүгээр сарын 1-нийг хүртэл хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд өнөөдөр ОБЕГ-ын ажилтан, алба хаагчдад 56сая450 мянган төгрөгийн өртөг бүхий хувийн халдвар хамгааллын иж бүрдэл, ариутгалын төхөөрөмжийг гардуулан өглөө.
Мөн тус байгууллагаЦЕГ, ХХЕГ-ын голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж буй ажилтан, алба хаагчдад зориулан хувийн халдвар хамгааллын иж бүрдэл, ариутгалын төхөөрөмжийг хандивлаж байгаа юм.
Энэ үеэр ус, орчны эрүүл ахуй, ариун цэврийн эерэг дадлыг нийгэмд сурталчлах, улмаар халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг иргэд, олон нийтэд түгээх, онцгой байдлын үеийн боловсролын тасралтгүй байдлыг хангах болон хүүхдийн эрхийг хамгаалахад бүх талын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээртөслийн хүрээнд хэрэгжүүлж байгааг онцолсон юм.