Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит цахим хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр тэрээр "Өнгөрсөн хугацаанд 12 аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй, кадастр хэтрүүлэн татсан, орчин тойрноо цэвэрлэдэггүй, аюулгүй байдлаа хангаагүй хашааг албадан буулгасан. Энэ жил зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.
ГХЯ-ны баруун, "Blue sky”-ын зүүн талд ухаад хаясан газар 15 жил болж байна. Сүүлдээ энэ газар барилга барих биш самбарын бизнес хийдэг газар болсон. Үүнийг цуцлаад ахмадын юм уу ээжүүдийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж бүхий талбай болгоно. Захирагчийн ажлын албанд үүрэг даалгаврыг нь өгсөн. Мөн Газар зохион байгуулалтын алба, Хот төлөвлөлтийн газар зураг төсөл нь гарсан” гэв.