Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд байрлах "Park View” хотхонд байр түрээслэн амьдардаг байсан Японы иргэн, 95 настай эрэгтэй гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байдалтай олдсон байдаг. Уг хэрэг өнгөрөгч 7 хоногт Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн бөгөөд хэргийг харьяаллын дагуу тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд байгаа.
Талийгаач нь эрүүл мэндийн улмаас хэвтрийн дэглэмд буюу бусдын асаргаанд байсан бөгөөд түүнийг задлан шинжилгээнд оруулаад байгаа бөгөөд талийгаачийг асардаг байсан гэрийн үйлчлэгчээс тайлбар, мэдүүлэг авч эхэлсэн байна.