Баруун аймгуудыг нийслэл хоттой холбодог авто замын гол сүлжээ Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын нэг хэсэг болох Хүйтний хөндий-Арвайхээрийн 57,56 километр авто замын их засварын ажил энэ сард эхэлнэ.
Азийн хөгжлийн банкны "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх уг авто замыг анх 2001 онд ашиглалтад оруулснаас хойш 19 жилийн хугацаанд засвар хийгдээгүй юм. Тус авто замд ихээхэн эвдрэл үүсэж, зам ашиглалтын нөхцөл байдал эрс муудсан байна.
Гүйцэтгэгчийг Азийн хөгжлийн банкны "Худалдан авах ажиллагааны журам”-ын дагуу сонгон шалгаруулж, 6 дугаар сард багтаан гэрээ байгуулан, засвар шинэчлэлтийг эхлүүлэхээр ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.