Яг одоо Тусгаар тогтнолын ордонд МАН-ын VII Бага хурал цахимаар болох гэж байна. Өнөөдрийн хуралдаанаар тус намын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Гэхдээ МАН-ын дүрмэнд намын дарга Ерөнхий сайдаар томилогдох талаар тусгасан байдаг. Мөн тус намын Удирдах зөвлөл өчигдөр /2020.06.30/ хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэр зөвшилцөөд байгаа юм. Тиймээс УИХ-д өргөн мэдүүлэх нэр нь тодорхой гэсэн үг.