"Таван толгой түлш компани үйлдвэрийн засвараа хийж, түлшний нөөцөө хангаж эхэлсэн бөгөөд зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хэвийн явагдаж байгаа гэнэ. Тус компани өнгөрсөн жилийн нөөцөлсөн түлшнээс илүү түлш нөөцлөхөөр зорьж байгаа бөгөөд агуулахын хүрэлцээ муу, хүндрэлтэй байгаа учраас иргэд, аж ахуйн нэгжүүдийг зуны сард багтан өөрсдийн боломжоороо түлшээ нөөцөлж авахыг уриалсан байна.
Мөн "Таван толгой түлш” ХХК болон нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газартай гэрээ байгуулж, иргэн, аж ахуйн нэгжүүд сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулахаа түрээслэх боломжтой” гэдгийг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус компанийн хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Батсуурь мэдээлжээ.